2017/09/16

Шар айрагаар батга арилгахад хамгийн сайн



Шар айрганд агуулагддаг бодисууд нь батга үүсгэдэг нянгийн халдвараас сэргийлдэг төдийгүй, нэгэнт гарсан батгыг хатаахад тустай. Мөн арьсны хэвийн орчин буюу pH балансын түвшинг тэнцвэржүүлдэг юм. Үүний тулд:

1 өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана.
Үүн дээрээ 1 халбага зөгийн бал, 1 халбага шар айраг нэмж хийнэ.
Ариутгасан хөвөнгөөр холимгоо арьсандаа түрхэж, 15 минут хатаана.
Үүнийгээ бүлээн усаар арчиж угаагаарай.

Ийм аргаар батганаасаа салж болох бөгөөд 7 хоногт 1 удаа л арчихад хангалттай байдаг. Харин та спиртний харшилтай бол үүнийг туршиж үзээд хэрэггүй.

Сүүгээр гол урсажээ



Америкийн Индиана мужийн Типтон хот дахь Park 100 Foods хүнсний үйлдвэрийн шугам задарсны улмаас мянга гаруй литр сүү гадагшаа урссан байна. Уг сүүн урсгал орон нутгийн Цицеро Крик голтой нийлж, жинхэнэ утгаараа сүүн гол мэт болсон аж.

Болсон явдлын хор хохирлыг засч залруулахад орон нутгийн эрх баригчдын зүгээс бараг нэг хоног гаруй хугацаанд яаралтай арга хэмжээ зохион байгуулах ажиллагаа шаардагдсан тухай Yahoo! мэдээлжээ.

Орон нутгийн байгаль хамгаалагчид гол руу урсаж буй сүүнд шүүлтүүр болгох зорилгоор хэдэн арван сүрлэн бухлыг хаалт хийн ашигласан байна. Ийнхүү Цицеро Крик гол сүүтэй холилдсон 53 мянган литр усаа алдахад хүрээд байгаа аж.

Сүү голын устай холилдсон явдал хүрээлэн буй орчинд аюул учруулахгүй хэмээн орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Эрт цагт хэн нэгний туурвисан бүтээлээс өнөө цагын өөрийгөө олж харсан хүмүүс




























Сайхан хүүхэн сарлагийн үнэтэй байдаг нутаг



Түвдийн баруун хил Пакистаны зүүн хил Энэтхэгийн баруун хилийн бүс тэр чигтээ уулын бүсэд ордог бөгөөд энэ нутагт сайан хүүхэн сарлагийн үнэтэй байдаг ажээ.
Тус бүс нутагт хүмүүс их бага амьдардаг болохоор уулын суурин тун цөөхөн байдаг гэнэ. Энэ ууланд жаахан мал муутай айлын эрчүүд нэг эхнэрийг дундаа хэрэглэдэг ажээ.
Эмэгтэй хүүхэдтэй айл баян айлд тооцогддог бөгөөд  хэрэв зүс царай сайхантай бол инж нь сүү сайтай сарлаг байдаг ба жаахан царай зүс гундуухан бол инж нь тэр хэрээрээр багасдаг ажээ. Гэхдээ ямар ч байсан борлогддог гэнэ шүү.
Харин айлд очсон бэр тэр айлд буй бүх эрэгтэй хүүхдийн  эхнэр болдог жамтай ажээ. 






2017/09/15

Захирлынхаа тушаалаар 100 удаа БОСОЖ СУУСАН 15 настай охин 10 хоногийн дараа бурхан болжээ



The Sun-д мэдээлснээр Сяо Фэй гэдэг 15 настай хятад охин захирлынхаа тушаалаар 100 улаа босож суусны маргаашнаас бие нь муудан улмаар 10 хоногийн дараа нас баржээ. Эмч нар түүнд амьсгалын цочмог дутагдлаас үүдэлтэй “Гийена-Барре”-гийн синдром туссан гэсэн онош тавьжээ. Гэтэл охин өмнө нь цоо эрүүл байсан хэмээн эх нь гомдол гаргажээ. Сяо Фэй хүнд өвчтэй эцгийнхээ эмчилгээний зардалд нэмэр тус болохын тулд жилийн өмнө сургуулиасаа гарч гоо сайхны барааны бөөний худалдаа эрхэлдэг компанид ажилд оржээ. Тэр нэгэн өдөр охин ажилдаа хоцорч ирсэнд захирал нь өрөөндөө дуудан 100 удаа босож суухыг тушаажээ. Эс биелүүлбээс хална гэсэн тул хөөрхий охин тушаасныг нь арайхийн хийсэн гэнэ.Ээжийх нь батласнаар охин нь тэр орой ажлаасаа ирэхдээ бие нь тун базаахгүй байсан аж. Эм уулгасан ч хөл гар нь бадайраад байна гэх зовиур нь арилсангүй. Харин хоёр өдрийн дараа л хөл нь мэдээгүй болж эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү эмчлүүлсэн боловч бие нь улам муудсаар 10 хоногийн дараа нас баржээ.

ХҮҮГИЙН БИЧСЭН ЦОЧИРДУУЛАМ ЗАХИА



Хүүгийнхээ өрөө рүү шагайвал ор дэрээ хураасан, бүх зүйл нь эмх цэгцтэй байгааг хараад эцэг жаахан гайхжээ. Хүү нь бүх юмаа аваад яваад өгсөн юм шиг л сэтгэгдэл төрөв. Ширээн дээр «Аавд» гэж хаягласан захиа байлаа. Чичирхийлсэн гараараа уутыг нээж уншвал:
«Хайрт аав минь»

Танд ингэж бичиж байгаадаа туйлаас харамсаж байна. Би шинэ танилцсан бүсгүйтэйгээ хамт гэрээсээ явахаас өөр аргагүй боллоо. Учир нь, ээж та хоёр бөөн юм болно гэдгийг сайн мэдэж байна. Стейси бол их дажгүй эмэгтэй, миний мөрөөдөл. Гэхдээ л та нар түүний энд тэндээ зүүсэн ээмэг, шивээс, байкерийн хувцаснаас гадна надаас олон эгч гэдгийг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Гэхдээ хэргийн учир хайр дурлалд байгаа юм бишээ. Ааваа, та ойлгоорой, тэр маань жирэмсэн. Бид хамтдаа л байвал аз жаргалтай байна гэж Стейси бодож байгаа юм. Тэр ойд нэг вагончиктой, өвөл түлэх жаахан мод бий гэсэн. Бид хоёр олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа. Стейси олон зүйл дээр миний нүдийг нээж өгсөн. Түүний ачаар л би марихуан бол тийм аймаар хортой юм биш гэдгийг мэддэг болсон. Бид энэ хавьдаа марихуан тарьж, бүлгийнхээ бусад гишүүдэд зарж борлуулан мөнгөтэй болно гэж төлөвлөж байгаа. Бидэнд кокаин болон бусад онгод оруулах зүйлд зарцуулах мөнгө хэрэг болно шүү дээ. Харин энэ хооронд ДОХ-ын эсрэг эм олдоосой л хэмээн залбирч сууя, Стейсиг эмчлэх хэрэгтэй шүү дээ. Ааваа, битгий сэтгэл зовоорой, би 15 хүрчихсэн том хүн, өөрийгөө аргалаад аваад явж чадна. Дараа та нар дээр айлчилж ирээд, ач нарыг чинь танилцуулнаа. Хайртай шүү, хүү Жошуа чинь.

Жич: Ааваа, тоглосон юм, эд бүгд худлаа шүү. Би Жейсонтой хамт тэднийд байна. Зүгээр л тааруухан суралцахаас илүү муу юм байдаг гэдгийг л танд ойлгуулах гэсэн юм. Дүнгийн жагсаалт гал тогооны ширээн дээр байгаа. Намайг ирж болно гэсэн цагтаа утасдаарай!»

Цаазаар авах ХАМГИЙН ХАРГИС аргууд



Эрт цагт гэмтнийг цаазлахын тулд олон янзын аймшигтай арга хэрэглэдэг байсныг орчин үеийн хүн сэтгэл түвшин харж чадамгүй. Тэр тусмаа өчүүхэн төдий л алдаа эндэгдэл гаргавал хүний санаанд багтамгүй муухайгаар тамлуулж дуусах тавилантай байжээ. Улс орон бүр өөр өөрийн онцлог цаазын аргатай байсныг түүх гэрчилнэ.

Зааны хөлд гишгүүлж алах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ арга ихээхэн түгээмэл хэрэглэгдэж байв. Гэхдээ зааныг жингээ шилжүүлэх тусгай аргад зориуд сургаж золиосоо аль болох удаан тарчлаахыг эрмэлздэг байсан гэнэ.

Банзан дээрх зугаалга

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэ аргыг голдуу далайн дээрэмчид хэрэглэдэг байсан. Үхэх үйлтэн тавцангаас банзан дээгүүр алхсаар ус руу годройтож унана. Хөлгийг мөшгин дагагч өлсгөлөн акулууд тэдэнд живэх зав ч өгдөггүй байлаа.

Бестиарий

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Бестиарий бол Эртний Ромд өргөн дэлгэрч байсан цааз. Ялтныг ямар ч зэвсэггүйгээр өлсгөлөн араатантай хамт тулааны талбарт гаргана. Ялангуяа улс төрийн гэмт хэрэгтнүүдийг ийм аргаар шийтгэдэг байжээ.

Маззателло

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
18-р зууны үеийн Италид энэ аргаар хэрэгтнийг цаазалж байв. Хотын төв талбай дээр ялтанг маззателло хэмээх алхаар толгой руу нь цохиж унагана. Дараа нь хоолойг нь хэрчиж "гүйцээдэг” заншилтай байжээ.

Босоо сунгалт

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Анх АНУ-д бий болсон энэ цаазыг одоо ч Иран зэрэг оронд хэрэглэдэг. Ер нь дүүжлэн алахтай төстэй ч зарим ялгаа бий. Ялтны дор нүх нээгдэхгүй, хөл дороос нь сандал түлхэж унагахгүй, харин өргөгч краны тусламжтайгаар дээш өргөж, тамлан боодог аж.

Арьсыг нь хуулах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэ нь олон нийтийг айлган сүрдүүлэх бодлоготой цааз юм. Хүний арьсыг өвчиж аваад гудамжинд тэлж хадаад орхидог байв.

Цуст бүргэд

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Скандинавын орнуудад энэ аймшигт цаазыг гүйцэтгэдэг байсан гэдэг. Золиос бологчийн ар нурууны дагуу зүсэж хавиргыг нь хугалаад дээш сөрдийлгөн "бүргэдийн далавч” хэмээн тохуурхдаг байжээ. Энэ нүхээрээ уушгийг нь гаргаж хавирганд нь өлгөнө. Өвчин шаналгааг нь улам нэмэхийн тулд шарханд нь давс цацна.

Сараалжин дээр шарах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Хэрэгтнийг сараалжин төмөр дээр хэвтүүлж дор нь гал өрдөнө. Цаазыг аль болох удаанаар сунгахын тулд зөөлөн гал түлж үхтэл нь зовоодог байжээ.

Няцалж алах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Америкт ч, Европт ч заанаар гишгүүлэхтэй адил аргаар тамладаг байв. Ялгаа нь зааны оронд том чулуу хэрэглэдэг байжээ. Энэ нь нэг ёсны эрүү шүүлт юм байна. Гэмтэн өчиг өгөхгүй бол дээрх чулууг нь нэмнэ. Ингэсээр эцсийн эцэст үхлээр төгсдөг байжээ.

Испани гижигдэгч

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Алуурчин "муурын савар” гэх төхөөрөмжөөр золиосны хүний арьс махыг урж тасчина. Үхэл голдуу хэзээ хойно, шарх идээлж бохирдсоноос болж ирдэг байлаа.

Түүдэг галд шатаах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Түүхэнд хамгийн алдартай цааз. Хэрэв золиос азтай бол ганцаараа биш, хэд хэдэн хүнтэй хамт цаазлагдана. Энэ үед түүдгийн гал илүү их байх тул хөөрхий амьтан шатаж зовж амжилгүй, угаартаж үхэх магадлал өндөр байдаг аж.

Хулсаар цоолох

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэ туйлын шаналгаатай бэрх цаазыг Азид хэрэглэдэг байв. Ялтанг хулсны үзүүрлэсэн найлзууранд барьж хүлнэ. Хулс маш хурдан (өдөрт 30 см хүртэл) ургадаг тул хүний биеийг аажмаар сүлбэн нэвтэлж гардаг байна.

Амьдаар булах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Түүхэн янз бүрийн цаг үед, дэлхийн олон оронд энэ аргыг хэрэглэж хоригдлуудыг алах явдал түгээмэл байв. Хамгийн сүүлд 1937 онд Нанкины хядлагын үеэр япон цэргүүд олон тооны хятад хүмүүсийг амьдаар нь булсан явдал тэмдэглэгдэн үлджээ.

Лин Чи

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
"Зоосны нүхээр цувуулж алах” буюу Европчуудын хэлдгээр "мянган шархны үхэл” нь Ази тивд, тэр дундаа Хятадад түгээмэл байсан цааз юм. Алуурчин золиосны биеэс бага багаар нь огтолж авсаар маш удаанаар үхүүлдэг аймшигт цааз ажээ.

Колумб зангиа

Колумб болон Латин Америкийн мансууруулах бодисын наймаачид энэ аргаар цагдаагийнхан, өрсөлдөгч бүлгийнхэнд мэдээлэл алдсан урвагчдыг гэсгээдэг. Гэмтний хоолойг яран зүсэхэд хэл нь гадагш унжиж ирдэг байна.