2017/09/15

Цаазаар авах ХАМГИЙН ХАРГИС аргууд



Эрт цагт гэмтнийг цаазлахын тулд олон янзын аймшигтай арга хэрэглэдэг байсныг орчин үеийн хүн сэтгэл түвшин харж чадамгүй. Тэр тусмаа өчүүхэн төдий л алдаа эндэгдэл гаргавал хүний санаанд багтамгүй муухайгаар тамлуулж дуусах тавилантай байжээ. Улс орон бүр өөр өөрийн онцлог цаазын аргатай байсныг түүх гэрчилнэ.

Зааны хөлд гишгүүлж алах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ арга ихээхэн түгээмэл хэрэглэгдэж байв. Гэхдээ зааныг жингээ шилжүүлэх тусгай аргад зориуд сургаж золиосоо аль болох удаан тарчлаахыг эрмэлздэг байсан гэнэ.

Банзан дээрх зугаалга

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэ аргыг голдуу далайн дээрэмчид хэрэглэдэг байсан. Үхэх үйлтэн тавцангаас банзан дээгүүр алхсаар ус руу годройтож унана. Хөлгийг мөшгин дагагч өлсгөлөн акулууд тэдэнд живэх зав ч өгдөггүй байлаа.

Бестиарий

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Бестиарий бол Эртний Ромд өргөн дэлгэрч байсан цааз. Ялтныг ямар ч зэвсэггүйгээр өлсгөлөн араатантай хамт тулааны талбарт гаргана. Ялангуяа улс төрийн гэмт хэрэгтнүүдийг ийм аргаар шийтгэдэг байжээ.

Маззателло

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
18-р зууны үеийн Италид энэ аргаар хэрэгтнийг цаазалж байв. Хотын төв талбай дээр ялтанг маззателло хэмээх алхаар толгой руу нь цохиж унагана. Дараа нь хоолойг нь хэрчиж "гүйцээдэг” заншилтай байжээ.

Босоо сунгалт

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Анх АНУ-д бий болсон энэ цаазыг одоо ч Иран зэрэг оронд хэрэглэдэг. Ер нь дүүжлэн алахтай төстэй ч зарим ялгаа бий. Ялтны дор нүх нээгдэхгүй, хөл дороос нь сандал түлхэж унагахгүй, харин өргөгч краны тусламжтайгаар дээш өргөж, тамлан боодог аж.

Арьсыг нь хуулах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэ нь олон нийтийг айлган сүрдүүлэх бодлоготой цааз юм. Хүний арьсыг өвчиж аваад гудамжинд тэлж хадаад орхидог байв.

Цуст бүргэд

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Скандинавын орнуудад энэ аймшигт цаазыг гүйцэтгэдэг байсан гэдэг. Золиос бологчийн ар нурууны дагуу зүсэж хавиргыг нь хугалаад дээш сөрдийлгөн "бүргэдийн далавч” хэмээн тохуурхдаг байжээ. Энэ нүхээрээ уушгийг нь гаргаж хавирганд нь өлгөнө. Өвчин шаналгааг нь улам нэмэхийн тулд шарханд нь давс цацна.

Сараалжин дээр шарах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Хэрэгтнийг сараалжин төмөр дээр хэвтүүлж дор нь гал өрдөнө. Цаазыг аль болох удаанаар сунгахын тулд зөөлөн гал түлж үхтэл нь зовоодог байжээ.

Няцалж алах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Америкт ч, Европт ч заанаар гишгүүлэхтэй адил аргаар тамладаг байв. Ялгаа нь зааны оронд том чулуу хэрэглэдэг байжээ. Энэ нь нэг ёсны эрүү шүүлт юм байна. Гэмтэн өчиг өгөхгүй бол дээрх чулууг нь нэмнэ. Ингэсээр эцсийн эцэст үхлээр төгсдөг байжээ.

Испани гижигдэгч

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Алуурчин "муурын савар” гэх төхөөрөмжөөр золиосны хүний арьс махыг урж тасчина. Үхэл голдуу хэзээ хойно, шарх идээлж бохирдсоноос болж ирдэг байлаа.

Түүдэг галд шатаах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Түүхэнд хамгийн алдартай цааз. Хэрэв золиос азтай бол ганцаараа биш, хэд хэдэн хүнтэй хамт цаазлагдана. Энэ үед түүдгийн гал илүү их байх тул хөөрхий амьтан шатаж зовж амжилгүй, угаартаж үхэх магадлал өндөр байдаг аж.

Хулсаар цоолох

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэ туйлын шаналгаатай бэрх цаазыг Азид хэрэглэдэг байв. Ялтанг хулсны үзүүрлэсэн найлзууранд барьж хүлнэ. Хулс маш хурдан (өдөрт 30 см хүртэл) ургадаг тул хүний биеийг аажмаар сүлбэн нэвтэлж гардаг байна.

Амьдаар булах

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Түүхэн янз бүрийн цаг үед, дэлхийн олон оронд энэ аргыг хэрэглэж хоригдлуудыг алах явдал түгээмэл байв. Хамгийн сүүлд 1937 онд Нанкины хядлагын үеэр япон цэргүүд олон тооны хятад хүмүүсийг амьдаар нь булсан явдал тэмдэглэгдэн үлджээ.

Лин Чи

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
"Зоосны нүхээр цувуулж алах” буюу Европчуудын хэлдгээр "мянган шархны үхэл” нь Ази тивд, тэр дундаа Хятадад түгээмэл байсан цааз юм. Алуурчин золиосны биеэс бага багаар нь огтолж авсаар маш удаанаар үхүүлдэг аймшигт цааз ажээ.

Колумб зангиа

Колумб болон Латин Америкийн мансууруулах бодисын наймаачид энэ аргаар цагдаагийнхан, өрсөлдөгч бүлгийнхэнд мэдээлэл алдсан урвагчдыг гэсгээдэг. Гэмтний хоолойг яран зүсэхэд хэл нь гадагш унжиж ирдэг байна.